Казахстанд эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, өчигдөр орон даяр даяар гашуудав. Амь үрэгдсэн хүний тоо 164-т хүрснийг Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ. Тодруулбал, Алматы хотод 103, Кызылорда мужид 21, Жамбылд 10, Алматы мужид найман хүн амиа алдсан байна.
Мөн үймээний үеэр 2265 хүн эмнэлгийн тусламж хүссэний 1100 нь Алматы хотын иргэн. Амь үрэгдэгсдийн дунд гурван хүүхэд байсан гэнэ.
Мөн дотоод, гадаадын иргэн нийлсэн 5800 хүнийг баривчилснаа Казахтсаны Засгийн газраас мэдээллээ.