Коронавирусийн омикрон хэлбэр явцын онцлог нь дэлхий коронавирусийн цар тахлаас гарах замдаа орсныг илтгэж байж магадгүй гэсэн дүгнэлтийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Претори хот дахь Стив Бикогийн нэрэмжит эмнэлгийн эмч нар хийжээ.
“Омикроны тархалт бусад оронд Өмнөд Африкийнх шиг байвал коронавирусийн элс хэлбэр цар тахал дуусаж байгаагийн дохио байж магадгүй” гэж тэд мэдэгдсэн байна. Коронавирусийн уг хэлбэр тус улсад урьд өмнө байгаагүй хурдтай тархаж, дөрвөн долоо хоногийн дотор оргилдоо хүрсэн. Гэсэн ч бусад хэлбэртэй харьцуулахад илүү хөнгөн явцтай, халдварын тохиолдлын тоо хурдацтай буурсан гэнэ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур омикрон тархсанаас үүдэлтэй цар тахлын дөрөв дэх давлагааны үеэр Стив Бикогийн нэрэмжит академийн эмнэлэгт 466 хүн хэвтэн эмчлүүлжээ. Өмнөх давлагааны үеэр 3976 хүн эмчлүүлсэн аж. Тэрчлэн омикроны нас баралтын түвшин 4.5 хувьд хүрсэн бол үүнээс өмнөх давлагааны үеэр 21.3 хувь байсан гэнэ.