Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээн боллоо. Хууль зүйн үндэсний хүрээлэн, "Чимид сан", Монголын Хуульчдын холбоо, Монголын шатрын холбоо, “Цогц-Эрх партнерс” ХХН хамтран тэмцээнийг зохион байгуулав. Тус тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллагын нийт 62 тамирчин өрсөлдлөө.
Тэмцээн 9 өргөөр явагдаж шилдгүүдээ тодруулсан бөгөөд
- Тэргүүн байрт М.Мөнгөнхүү;
- Хоёрдугаар байрт Д.Гандуулга;
- Гуравдугаар байрт Т.Баярсайхан;
- Тусгай байрт: Ч.Булган, М.Хишигбаяр, В.Ганболор нар шалгарлаа.
Тус тэмцээнийг жил бүр уламжлал болон зохион байгуулдаг билээ.