Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст Европын Холбоо шиг нэгдэл байгуулах боломжийг авч үзэхийг Мексикийн эрх баригчид АНУ-д санал болгов. “Америкийн улсуудын байгууллага аль хэдийн хоцрогдсон. Тиймээс Латин Америк, Карибын тэнгисийн орнуудыг нэгтгэвэл амжилтад хүрнэ” гэж Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард Аргентинд айлчилж, бүс нутгийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай уулзахдаа мэдэгдэв.
Өнгөрсөн оны долдугаар сард Мехико хотод болсон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор тус бүс нутгийн орнуудыг интеграцчлахын төлөө ажиллахыг уриалж, Америкийн улсуудын байгууллагын оронд Европын Холбооны адил нэгдэл бий болгохыг санал болгосон юм.
Америкийн улсуудын байгууллага нь дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын Засгийн газар хоорондын тэргүүлэгч форум юм. АНУ-ын Вашингтон хотод төвтэй тус байгууллагыг улстөржсөн хэмээн буруутгадаг.