Чилид үнийн өсөлт өнгөрсөн оны эцсээр 7.2 хувьтай байсан нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтээр бүртгэгджээ. Үүнийг тус улсын Үндэсний статистикийн хүрээлэнгийн бэлтгэсэн тайлан нотлов. Тодруулбал, 2021 онд Чилид тээвэр (18.9 хувь), амралт зугаалга (14.4), ресторан, зочид буудлын үйлчилгээний хөлс (10.1) хамгийн их өссөн байна. Хүнс, согтууруулах ундааны үнэ 5.5 хувиар нэмэгджээ. Чилийн Төв банкны мэдээлснээр үнийн өсөлт нь дотоодын эрэлт нэмэгдэж песогийн ханшийн уналтаас голлон шалтгаалсан гэнэ. Тайланд тэмдэглэснээр аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах боломжгүй байсан нь үнэ мэдэгдэхүйц өсөж, улмаар инфляц дээшлэх гол шалтгаан болжээ. 2020 онд Чилид инфляц гурван хувьтай байв. 2021 онд Төвбанк нь үнийн өсөлтийг үүнээс хэтрүүлэхгүй гэж таамаглаж байсан юм.