БНАСАУ лхагва гарагт дуунаас хурдан пуужин туршсаныг Төв цахилгаан мэдээний агентлаг нь уламжлав. Пуужин 700 км зайтай байнд амжилттай тусжээ.
Пёньян баллистик пуужин харваж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчсөн тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна. Умард Солонгос пуужин харвасан ч тус улстай яриа хэлэлцээгээ зогсоож болохгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. Тэрбээр төмөр замын Каннын-Чежин хэсгийн барилгын ажлыг нээх ёслолын үеэр үг хэлсэн юм. Чежин өртөө нь БНАСАУ-ын Камхо өртөөтэй хэдийн холбогдсон. Тиймээс Каннын-Чежин хэсэг 2027 онд ашиглалтад орсноо Солонгосын хойг төмөр замын нэгдсэн сүлжээгээр холбогдох юм.