Автомашин үйлдвэрлэгч “Mercedes” компани дэлхий даяарх 800 мянга гаруй автомашинаа хөргөлтийн насосны согогоос болж гал гарах эрсдэлтэй хэмээн буцаан татахаар болсныг Германы “Bild” сонин мэдээлэв. Тус компани үйлчлүүлэгчдэдээ илгээсэн захидалдаа эрсдэлээс сэрэмжлүүлсэн байна. Эгүүлэн татахад 2017 оны нэгдүгээр сараас 2021 оны аравдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрт загварууд хамаарах юм. Энэ нь GLC, GLE, GLS загварууд, түүнчлэн OM654, OM656 хөдөлгүүртэй C, E, S, CLS ангиллын машин аж.
Коронавирусийн цар тахлын үед сэлбэг хэрэгсэл хомс тул эгүүлэн татсан тээврийн хэрэгслүүдийг засварлах боломжгүй байгаа аж. Тиймээс жолооч нарт дээр дурдсан загваруудыг боломжийн хамгийн бага хэмжээнд ашиглахыг зөвлөсөн байна.
Өнгөрсөн оны гуравдугаар улиралд Германы автомашин үйлдвэрлэгч “Daim¬ler AG”-ийн орлого (“Mercedes-Benz” салбар) 18 хувиар нэмэгдэж, 2.6 тэрбум евро болжээ. Харин чип нийлүүлэлттэй холбоотой асуудлаас болж “Mercedes-Benz” машины борлуулалт оны эцэст буурсан дүнтэй гарна гэж “Daimler AG”-ийн удирдлага таамаглажээ.