Цөмийн дайнаас сэргийлэх, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байх тухай хамтарсан мэдэгдлийг цөмийн зэвсэгтэй бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Британи, Хятад, АНУ, Франц гэсэн таван гүрний удирдагчид баталлаа. Тэд цөмийн зэвсэгтэй улсууд хооронд дайн дэгдэхээс сэргийлэх, стратегийн эрсдэлийг бууруулахыг үндсэн үүргээ хэмээн үзэж буйг уг баримт бичигт дурдсан байна. “Цөмийн дайнд ялагч байж болохгүй, үүнийг хэзээ ч өдөөж болохгүй” гэж тунхаглажээ.
Энэ сарын эхээр Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний талаар хуралдахаар төлөвлөж байсан ч коронавирусийн тархалтын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Уг арга хэмжээ ирэх наймдугаар сарын 1-26-ны хооронд болж магадгүй гэж “Kyodo” агентлаг дипломат эх сурвалжаас эш татан мэдээлсэн.
1968 онд байгуулсан, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг Британи, Орос, Хятад, Франц, АНУ хуульчлан баталж, цөмийн зэвсэгтэй улсын статусаа баталгаажуулсан. Одоогийн байдлаар 190 гаруй улс уг гэрээнд нэгдээд байна Энэтхэг, Пакистан, Израил улс цөмийн зэвсэгтэй хэрнээ уг гэрээнд нэгээс гадуур дээгүй. 2003 оны нэгдүгээр сард БНАСАУ гэрээнээс гарчээ.