Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар болон хүнд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо хэлэхдээ “Нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг илрүүлэн саатуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөг болон нэг ширхэг гар бууг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иргэдэд бэлэн мөнгийг их хэмжээгээр авч явахгүй байхыг анхааруулж байна” гэв.