Уильям Ли бол Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчдийн нэг. Тэрээр Европ руу өөрийн бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээр аялалд гарчээ.
Харь орныг байлдан дагуулах төлөвлөгөөгөө өнгөрсөн оны гуравдугаар сард гаргажээ. Улмаар 6 сарын дараа гэхэд Норвегид батарейгаар ажилладаг машины дэлгүүрээ нээж, энэ нь уламжлалт хийн түлшээр ажилладаг машинуудын борлуулалтыг огцом бууруулсан байна. Ли одоо Европын таван орныг байлдан дагуулахаар зэхэж, дэлгүүрээ тийшээ нүүлгэхээр ажиллаж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2020 оны байдлаар Европд борлуулсан тээврийн хэрэгслийн 50 хувийг цахилгаан авто машин эзэлж байгаа аж. Мөн тус бүс нутгийн уг тээврийн хэрэгсэлд нийт 120 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдэж байгаа учир өрсөлдөөн ширүүсэж байгаа гэжээ.