Монтенегро улсын Засгийн газар хөрөнгө оруулалтаар иргэншил олгох хөтөлбөрийг 2022 оныг дуустал сунгахаар шийдвэрлэжээ. Хөтөлбөрт оролцогчид тус улсын тусгай санд 100 мянган евро, түүнчлэн хойд нутагт нь байрлах үл хөдлөх хөрөнгөд 250 мянган евро, эсвэл далайн эргийн бүсэд 450 мянгын хөрөнгө оруулалт хийх ёстой.
“Шинэ оноос хөтөлбөрт заасан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган еврогоор өссөн зэрэг нэмэлт шаардлага тавих болсон. Мөн гэрлээгүй хүн, ижил хүйстэн гэр бүлүүд хөтөлбөрт хамрагдах боломж нээгдсэн. Өнгөрсөн жил ийм сонголт байгаагүй” “Henley&Partners (хөтөлбөрийн албан ёсны төлөөлөгч) компанийн маркетингийн захирал Ирина Симонян хэллээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Монтенегрогийн Дотоод хэргийн яамнаас хөрөнгө оруулах замаар тус улсын харьяат болсон 166 хүний нэрийн жагсаалтыг нийтэлсэн. Үүнд 2020-2021 онд тус улсын иргэн болсон 48 өргөдөл гаргагч, тэдний гэр бүлийн 118 гишүүн овог нэр, төрсөн газар, өмнө нь харьяалагдаж байсан улсыг тодруулсан байна.