Хэдэн долоо хоног усархаг бороо орж, үер буусны улмаас Бразилын зүүн хойд нутгийн олон мянган нутгийн оршин суугч гэр орноо орхин дүрвэхэд хүрэв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Бахиа мужид хоёр далан нуржээ. Гол мөрний усны түвшин нэмэгдэж, нөхцөл байдлыг улам дордуулах аюултай байна.
Усанд автсан зам, гүүр, мөн хүмүүсийг завиар нүүлгэн шилжүүлж байгааг дроноор хийсэн бичлэгээр харуулжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт үерт автсан бүс нутагт 17 хүн амиа алдсан байна.
Бахиа мужийн амбан захирагчийн хэлснээр гамшигт 400 мянга орчим хүн өртсөн бөгөөд олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Тус мужийн эрх баригчид хүмүүст хоол хүнс, хувцас болон бусад тусламж хүргэж, цаашид үерийн улмаас өртөх гамшигт бэлтгэж байгаа гэнэ.