“АНУ дотооддоо сонгуулийн хуулиа шинэчлэхгүй бол дэлхий дахинд ардчиллын үлгэр жишээ болохоо болино” гэж тус улсын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис CBS телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
“Ардчилал нь эдийн засгийн хүч чадал, хүчирхэг байдалтай зэрэгцэн оршихын үлгэр жишээ болсон учраас АНУ-ыг дэлхий даяар ажиглан харж байдаг. Ардчиллын хамгийн чухал тулгуур баганын нэг болох чөлөөт, шударга сонгуулийг устгахыг хүмүүст зөвшөөрвөл бид өөрсдийгөө дэлхийн газрын зургаас арчиж хаяхад хүрч болзошгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Уг санаачилгыг хэлэлцэхээс хэд хэдэн удаа татгалзсан Бүгд найрамдах намаас Сенатад сонгогдсон гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден удаа дараа шүүмжилсэн билээ. Үүнд сонгогчдын бүртгэл, шуудангаар санал өгөх, хугацаанаас нь өмнө санал өгөх боломжийг нэмэгдүүлэхээр тусгасан аж. Конгрессын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн гуравдугаар сард уг хуулийн төслийг баталжээ.