Сүүлийн долоон жилд анх удаа АНУ-ын нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгджээ. 2021 онд ийм төрлийн үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 22 хувиар өссөн нь 2014 оноос хойших анхны тохиолдол болохыг тус улсын Эрчим хүчний мэдээллийн газраас уламжилсан байна. Коронавирустэй холбоотой хязгаарлалтын дараа эдийн засгийн үйл ажиллагаа сэргэсэн нь цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэхэд хүргэсэн гэнэ. Мөн байгалийн хийн үнийн өсөлт эрчим хүчний компаниудыг үнэ нь харьцангуй тогтвортой байгаа нүүрс түлхүү хэрэглэхэд хүргэжээ.