Германы нийслэлд Чеченийн хээрийн командлагч, Гүржийн иргэн Зелимхан Хангошвилийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хуралтай холбогдуулан Оросын хоёр дипломатчийг хөөж гаргасан нь үндэслэлгүй шийдвэр болохыг Берлин дэх Оросын ЭСЯ-наас мэдэгдэв. Берлиний Дээд шүүх ОХУ-ын харьяат Вадим Соколовт насаар нь хорих ял оноожээ. Түүнийг Орос улсад террорист гэж үздэг З.Хангошвилийг тус улсын эрх баригчдын даалгавраар хөнөөсөн гэж шүүх үзсэн байна. Уг хэргийн дараа 2019 онд ОХУ-ын ЭСЯ-ны хоёр ажилтныг Германаас хөөжээ. Эл шийдвэрийг тухайн үед уг хэргийг мөрдөн шалгахад ОХУ хангалттай туслаагүй хэмээн гаргасан аж. Москва адилхан хариу арга хэмжээ авч ХБНГУ-ын ЭСЯ-ны хоёр ажилтныг хөөсөн билээ.