Гадаадын иргэн, харьяатын газар, БНХАУ-ын Элчин сайдын яам, зохион байгуулж буй “Монгол Улсын хилээр орох, гарах асуудлын удирдлага” цахим сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр оролцож, албан хаагчид хилээр орох гарах асуудлаар өргөн мэдээлэл авч, хууль сахиулах ажиллагаа, ур чадварын талаар суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тус сургалтад төв болон боомт, орон нутаг дахь газрын 20 албан хаагч хамрагдаж байна. Сургалт энэ сарын 13-16-ны өдрүүдэд үргэлжилсэн юм.