Их Британы Ерөнхий сайд Борис Жонсон “Омикрон” хувилбарын улмаас нэг хүн нас баржээ. Шинэ хувилбар нь эмнэлэгт хэвтэх тохиолдлын тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд хүмүүсийн хийж чадах хамгийн зөв зүйл бол нэмэлт тунгаа хийлгэх явдал хэмээжээ.
Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Сажид Жавид парламентын гишүүдэд хандан одоогоор “Омикрон” хувилбар Англид батлагдаж байгаа тохиолдлын 20 хувийг эзэлж байгааг мэдэгдсэн байна. Мөн тэрбээр хэлэхдээ “Омикрон хувилбар хүн амын дунд хурдацтай тархаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ хувилбарын шинж тэмдэг хөнгөн гэсэн бодлоо орхи” гэж анхаарууллаа.
Лондон хотод “Омикрон” хувилбарын тохиолдлын тоо 44 хувиас давсан бөгөөд ойрын 48 цагийн дотор тус хотод давамгайлах хувилбар болох төлөвтэй байна гэж Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Жавид хэлэв.