Хүүхэд ирээдүйд хэн болохыг ээж ааваас бүрэн хамаардаг. Гэхдээ тэд хөгширөх үед хүүхэд хэн байхаас ээж аавын ирээдүй шалтгаалж байдаг аж. АНУ-ын иргэн Шол Миллер өндөр настай ээж аавыгаа асрамжийн газар руу илгээхийг хүсээгүй гэнэ. Тиймээс эхнэртэйгээ хамт өөрийнхөө байшингаас хэдхэн алхмын зайд байрлах өөрийн эзэмшлийн хонгилыг тохилог орон сууц болгон засварлаж, ээж аавыгаа тэндээ асардаг болсон байна.