Цунамид өртсөн Мияги мужийн Ишиномаки хотод дөрвөн сартай охин гурав хоногийн турш нуранги дор хэвтсэнийг аврагчид олсон байна. Хоол, ундгүй, хүйтэнд тэсэж үлдсэн бяцхан охин ийнхүү амьд олдсон нь олон хүнийг баярлуулжээ. Охиныг олсон даруйдаа эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний бие хэвийн байгаа аж. Охины эцэг “Энэ бол гайхамшиг. Миний охин ус уух хувьтай нэгэн байжээ” хэмээн нулимс дуслуулан ярьж байсан гэнэ.
Х.ОДНОО