АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугч, зохиолч Кристина Блүүм өөртэйгээ ижил сонирхолтой, царай зүсээрээ ч төстэй хүмүүсийг хайхад зориулсан цахим хуудас нээжээ. QMI агентлагийн захирал энэ бүсгүй нөхрөөсөө салсны дараа өөртэйгээ адилхан зантай хүнтэй учирч, удалгүй гэр бүл болсон бөгөөд үүний дараа танилцах цахим хуудас нээх тухай санаа түүнд төрс өн аж.
“FindYourFaceMate. com” цахим хуудсанд өөрийн танилцуулгыг бөглөн, зургаа оруулахад л болох бөгөөд тантай ижил зүйл сонирхдог, нэг үндэс угсаатай хүмүүс таныг хайж олох аж. Дашрамд хэлэхэд, СентЭндрюссийн их сургуулийн нийгэм судлаачид 2009 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд ихэвчлэн өөртэйгээ төстэй эрчүүдэд татагддаг болохыг тогтоожээ.