Номхон далайн гүнд газар хөдөлсний улмаас үүссэн цунами Америк, Шинэ Зеланд, Австрали, Канад хүрч магадгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байсан билээ. Японы зүүн өмнөд эрэгт болсон цунамитай харьцуулбал Хойд, Өмнөд Америкт давалгаа тийм ч хүчтэй байгаагүй хэмээн хэвлэлүүдэд мэдээлжээ.
Чилийн хойд хэсгийн эргийн дагуу үер болсон байна. Эквадор, Перу улсад мөн далайн ус эргээсээ хальсан бөгөөд тус улсууд болзошгүй цунамигаас сэргийлэн, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байжээ. АНУ-ын Калифорни мужид хөлөг онгоцууд давалгаанд цохигдон эвдэрчээ.
АНУ-ын Газарзүй, геологийн албаны мэргэжилтнүүд ойрын өдрүүдэд номхон далайд газар дахин хөдөлж магадгүй хэмээн анхааруулав.