ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачевын санаачилсан шагналд таван хүн нэр дэвшиж байгаа аж. Интернэтийг зохион бүтээгчдийн нэг Тим Бернерс, хөгжимчин Боно, “Google”-ийг үндэслэгч Сергей Брин нар шагналд нэр дэвшиж байна. Шагнал гардуулах ёслол энэ сарын 30-нд Лондонд болох юм. М.Горбачевын нэрэмжит шагналыг одоогоор зургаан орны есөн иргэн хүртээд байгаа аж.