Япон улсад гамшиг дагуулсан цунами болсноос хойш нэг хоногийн дараа буюу энэ сарын 12-нд “Фүкүшима-1” АЦС-д дэлбэрэлт болжээ. Цөмийн станцын реактор гэмтээгүй, гадуурх бүрхүүл нь эвдэрсэн хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Тус улсад 55 АЦС байдаг бөгөөд 4.7 ГВт эрчим хүч үйлдвэрлэдэг “Фүкүшима-1” станц томдоо тооцогддог аж.
Токиогоос 25 км зайтай орших АЦС-д гарсан ослын улмаас агаар дахь цацраг идэвхт бодисын хэмжээ ихэссэн бөгөөд үүнтэй холбогдуулан АЦС-ын эргэн тойрны 20 км газраас 170 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэрийг Японы Ерөнхий сайд Наото Кан гаргажээ. АЦС-ын байгууламж доторх цацраг идэвхт бодисын хэмжээ 100 дахин ихэссэн, ойролцоох бүсэд 20 дахин ихэссэн тухай АР мэдээлэв. Дэлбэрэлтийн үеэр станцын дээвэр, хана нурсан бөгөөд дөрв өн ажилчин бэртэж гэмтсэн аж.
Гадаадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар агаар дахь цацраг идэвхт бодисын хэмжээ 1015 микрозиверт/цаг хүрсэн бөгөөд гуравдугаар сарын 11- ны байдлаар 70.5 микрозиверт/ цаг болж буурсан байна. Осол гарсан бүсийн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг зөвл өж, крантны ус уухаас зайлсхийхийг анхааруулж байна. Одоогоор 160 хүн цацраг идэвхт бодист хордсон байж магадг үй байгаа бөгөөд ослын улмаас цөмийн реакторт хэрэглэдэг шатахуун хайлах магадлал өндөр байгаа гэнэ.
ОХУ-ын зарим эх сурвалжид мэдээлж буйгаар цацраг идэвхт үүл Камчаткийг чиглэж байгаа аж. Олон улсын цөмийн эрчим хүчний төв “Фүкүшима-1” АЦС-ын хөргөх төхөөрөмжийг засаж эхэлсэн, удахгүй хэвийн ажиллана” хэмээсэн аж. Ням гаригийн өглөө гэхэд “Фүкүшима-1”, “Фүкүшима-2” АЦС-ын орчин тойронд хорт бодисын хэмжээ дахин ихэссэн байна. Түүнчлэн “Фүкүшима-2” станцын нэг, хоёр, дөрөвдүгээр хөргөх төхөөрөмж ажиллахг үй болсон бөгөөд цөмийн хөдөлгүүрийг далайн усаар хөргөх арга хэмжээ авч байна.
Аврах ажиллага Явагдаж байна Өнгөрсөн баасан гаригт болсон цунамигийн улмаас 10000 гаруй хүн сураггүй болсон тухай Японы Онцгой байдлын албанаас мэдээлжээ. Амь үрэгдэгсдийн тоо одоогоор тодорхойгүй байгаа ч 10.000 гаруй хүн нас барсан гэх барагцаалсан тоо гаргажээ.
Тус улсын зүүн өмнөд эргийн дагуух хотуудад сая сая хүн ундны усаар гачигдаж эхэлсэн байна. Тус улсын Засгийн газар гамшиг болсон газарт ажиллаж буй цэргийн тоог 100 мянган болгон нэмэх шийдвэр гаргалаа. Цунамид нэрвэгдсэн хотуудад ойролцоогоор 1.4 сая хүн цэвэр усаар гачигдаж, 2.5 сая хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд байна хэмээн тус улсын хэвэлүүдэд мэдээлсэн аж. Дэлхийн олон орон Японд тусалж байна.
АНУ-ын хоёр онгоц тус улсад газардсан бөгөөд алга болсон хүмүүсийг эрэх, тусламжийн бараа, хүнсний бүтээгдэхүүнийг гамшигт нэрвэгдсэн хотууд руу хүргэж эхлээд байна.
АНУ болон Сингапурын 78 үнэрч нохой аврах ажиллагаанд оролцож байгаа аж. АНУ-ын долдугаар флотын 200 мянган цэрэг удахгүй Японы Йокосуха далайн боомтод ирэх гэнэ.
Түүнчлэн Еврокомиссын тэргүүн Жозе Мануэл Баррзу “Европын улсууд Японд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн” хэмээн мэдэгджээ.
Х.Одончимэг