Католик сүмийн түүхэнд анх удаа Ромын Пап XVI Бенедикт лам сүсэгтэн олны асуултад цэнхэр дэлгэцээр шууд хариулна. Уг шууд нэвтрүүлгийг Италийн “Rai” телевиз дамжуулах гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 22- нд тус улс даяар шууд дамжуулах энэхүү нэвтрүүлгийг сэтгүүлч Розарио Карелло хөтлөх гэнэ.
Энэ амралтын өдрүүдээс эхлэн “Rai” телевиз тусгай цахим хуудас нээж, үзэгчдийн асуултыг хүлээн авах юм байна. Нэвтрүүлгийн үеэр үзэгчид телевизийн редакц руу утасдаж болох гэнэ.
80 минут үргэлжлэх энэ нэвтрүүлгээр иргэд Ромын католик сүм, пасторуудын үйл ажиллагааны талаар асуух ма гадлалтай аж.
Түүнчлэн Вати каны лам нар насанд хүрээгүй хүүх дийг садар самуунд уруу татсан гэх дуулианы мөрөөр асуулт олон ирнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.