02.46 цаг Токио хотод газар 8.8 баллын хүчтэй хөдөллөө. Уг газар хөдлөлт энэ сарын 9-нд 7.2 баллын хүчтэйгээр Японы зүүн эргийн 179 ам км талбайг хамарсан бол өчигдрийнх нь 221 ам км талбай эзлээд байна. Японы газар бүрт чичирхийллийн хүч өөр өөр байгаа ажээ. Тус улсын гурван хотод есөн хүн амь үрэгджээ. Мияги мужийн Ичихара хот, Фукушима муж давалгаанд цохиулав.
Токио хотоос 432 км зайд газар хөдлөлтийн төв байсан аж. Мияги мужийн байшин барилга усанд автаж, химийн зарим үйлдвэрт осол гарч, хий дамжуулах хоолой хагарсны улмаас түймэр гарсан тухай АР агентлаг мэдээлжээ. Хоёр хоногийн өмнө тус улсын зүүн өмнөд эргээр газар хөдөлсөн бөгөөд цунами болж магадгүй талаар тус улсын Геологи, газар зүйн албанаас анхааруулж байсан юм. 15.05 цаг Японы газар хөдлөлт Тайваньд нөлөөлж, асар хүчтэй цунами болжээ.
Цунами долоон метр өндөр давалгаалж байсан бөгөөд олон хөлөг онгоц живүүлж, эрэг орчмын өндөр барилга, машин эд юмсыг хуу хаман далай руу одож, их хэмжээний хохирол учрууллаа. Тайваньд 1999 онд газар 7.6 балл хүчтэй хөдөлж, 2300 хүн амиа алдаж байсан юм. Мөн өнгөрсөн сарын 21-нд тус улсын зүүн хэсгийн далайн эрэгт газар 5.6 баллын хүчтэй шилгээжээ.
16.00 АР агентлагийн мэдээлж байгаагаар Японы цаг уурын албанаас энэ удаагийн газар хөдлөлт 7.9 балл гэж тодорхойлсон бол АНУ 8.9 баллын хүчтэй гэж дүгнэжээ. Гамшгийн хүрээ цаашлаад Шинэ Зеланд, ОХУ-ын зүүн хэсгийг хамрах төлөвтэй.
17.00 цаг. Японы Токушимад атом ын гурван цахилгаан станц дэлбэрэх аюул нүүрлэв. Тус стан цуудын хөргөх төхөөрөмж ажил ла гаагүй болсноос ийм эрсдэл үүсчээ. Уг станцын ажилтнууд төхөөрөмжийг ажиллуулахаар оролдож байгаа ч чадахгүй байгаа аж.
Үүний улмаас реак тор дахь температурын хэм нэмэгдэж байна. Орон нутгийн захир - гаанаас ойр хавийн оршин суугч дыг нүүлгэх хүсэлт гаргасан ч Зас гийн газар хариу өгсөнгүй. Хэрвээ цацраг идэвхт бодис энэ чигээрээ хал саар байвал атомын цахилгаан станц дэлбэрэх аюултай. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас “Японы атомын цахилгаан станцууд хяналтаас гарч магадгүй. Уг станцыг барьсан мэргэжилтнүүдийг тийш илгээх шаардлагатай” гэж мэдэгдэв.
19.05 цаг. Хавайн аралд газар 5.4 баллын хүчтэй шилгээлээ. Мариан, Маркизийн арал, ОХУ-д цунамигийн эхний давалгаа очлоо. Амь үрэгдсэн хүний тоо 32 боллоо гэж Японы аврах албанаас мэдэгдэв.
19.10 цаг. Японы Засгийн га зар “Токушима мужийн атомын ца хил гаан станцын ойролцоох 1100 хү нийг нүүлгэн шилжүүлэх болс ноо мэдэгдлээ. Тус станцаас 5-6 км зайд хүмүүс оршин суудаг аж. Гэх дээ Чернобылийн сургамжаас үзвэл ойр орч мын 30 км дотор амьд хүн, амь - тан үлдээж болохгүй, бүгдийг нүүл гэх шаард лагатай гэж гадаадын мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Японы хойд хэсэгт агаар маш хүйтэн болсноос амьд хүн тэсэхийн аргагүй байгаа гэнэ.
19.27 цаг. Атомын цахилгаан станц, бусад үйлдвэрээс радио идэв хт цацраг алдагдаагүй гэж мэдэгдэж байсан Японы Засгийн газар энэ удаа “Цацраг идэвхт бодис алдагдсан эсэхийг мэдэхгүй” гэж зарлалаа.
19.29 цаг. Амь үрэгдсэн хү ний тоо 44-д хүрчээ. Тус улсын дор нод төмөр замын компани үйл ажил лагаагаа зогсоов. Японы төмөр зам далайн эрэг дагуу байрлалтай тул гамшигт багагүй өртсөн байна. Харин Токиогийн төмөр замын өртөөнд олон сая хүн гэртээ харихаар галт тэрэг хүлээж байгаа тул тус төмөр замын үйл ажиллагааг сэргээхээр шийд вэрлэжээ. 127 сая хүнтэй Япон улсад дэлхийн төмөр замын хамгийн том өртөө байрладаг аж.
19.39 цаг. Японы галт уулууд идэвхжиж эхэлжээ. Зарим галт уул 30 м өндөрт галтай үнс нурам тургиж байгаа аж. Тус улсын Батлан хамгаалах сайдын тушаалаар цэргүүдийг техник хэрэгсэлтэй нь гамшгийн бүс рүү илгээлээ. Энэ нь 1900 оноос хойш дэлхийд болж буй зургаа дахь хүчтэй газар хөдлөлт гэж Их Британи мэдэгдэв.
20.35 цаг. Японд онц байдал зар лалаа. Цунами тус улсын зүүн хойд хэсгээр үргэлжилж байна. Курилийн арлын 11 мянган оршин суугчийг нүүлгэн шил жүү- лэх талаар хэлэлцэж эхэллээ. Японы аврах албаныхан нисдэг тэргээр гамшгийн бүс дээгүүр нисэж, үүссэн нөхцөл байдлыг дүгнэхээр оролдож байна.
Японы Засгийн газар Ерөнхий сайд Наото Канаар ахлуулсан Газар хөд лөлтийн үр дагаврыг арилгах тус гай хо роо байгуулав. Номхон да лайн гүнд 32 км-т үүссэн газар хөдлөлт Шинэ Зеланд, Австрали болон ОХУ-ын зүүн өмнөд хэсэгт мэдрэгдсэн аж. Франц, АНУ тэргүүтэй улс, НҮБ Японд болж буй гамшигтай тэмцэхэд туслахаа мэдэгдэв. 23.00 цаг.
Японоос 6000 гаруй км зайд орших Хавайн өмнөд арал Оахуд цунами хүрсэн тухай “Ройтерс” мэдээлэв. Тус мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд хохирогчдын тоо одоогоор тодорхойгүй байна. Нэг метрийн өндөртэй давалгаа Оаху, Вайкики арлын эрэг рүү түрэн орж ирсэн бөгөөд арлын зочид буудлын удирдлага хүмүүсийг хамгийн дээд давхарт шилжүүлсэн аж.
“Одоогоор байдал хурцадмал биш байна. Харин газар дахин хөдөлбөл аюул нүүрлэнэ. Бид иргэдээ аврах талаар бүх арга хэмжээг авна” хэмээн Хавайн Онцгой байдлын албаны дарга Глен Пламмер мэдэгджээ. Дашрамд хэлэхэд Японы өмнөд эргээс 200- 300 хүний цогцос олдсон байна. 23.30 цаг. Тус улсад 5.5 магнитудын хүчтэй чичиргээ дахин мэдрэгджээ. Мөн 100 гаруй зорчигчтой хөлөг онгоц осолдов.
Х.БОЛОР, Х.ОДОН, М.ДЭЛГЭР
БАЛЛ ГЭЖ ЮУ ВЭ?
-Хүчтэй газар хөдлөлт болоход хүнд мэдэгдсэн байдал, барилга байгууламжид үүссэн эвдрэлийн зэрэглэл, газрын гадаргуу дахь хагарал, өөрчлөлт зэрэг мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тогтоосон газар хөдлөлтийн доргилтын хүчний хэмжигдэхүүнийг балл гэнэ. Газар хөдлөлтийн голомтоос алслагдах тусам баллын хэмжээ буурдаг бөгөөд үүнийг ромбо тоогоор тэмдэглэдэг. Монгол Улсад I-XII баллын MSK системийг ашигладаг.
МАГНИТУД ГЭЖ ЮУ ВЭ?
-Газар хөдлөлтийг бүртгэх багажид тэмдэглэгдсэн голомтын хүчний хэмжигдэхүүнийг магнитуд гэнэ. Тухайн газар хөдлөлтийн хувьд магнитуд нь нэг утгаар тодорхойлогдоно.