Японы зүүн хойд хэсгээр газар 8.4 магнитутын хүчтэй хөдөлсний улмаас цунами болжээ. Давалгааны өндөр 10 орчим метр байсан бөгөөд Ивата, Мияга, Фукушима хот цунамид өртсөн байна. Токио хотоос 32 км зайд болсон газар хөдлөлт тус улсын нийслэлд мэдрэгдэж байсан аж.
Мияга хотын байшин барилга усанд автаж, Атомын цахилгаан станцад осол гарсан бөгөөд хий дамжуулах сав дэлбэрсэн тухай АР агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар тус улс алга болсон гамшигт өртөж алга болсон хүмүүсийг эрж байгаа бөгөөд цунамигаас сэргийлэх тусгай хороо байгуулж магадгүй байгаа аж.
Х.Чимэг