Мароккод болж байгаа эсэргүүцлийн жагсаалын дүнд тус улсын эрх баригчид Үндсэн хуулиа өөрчлөн шинэчлэх шийдвэр гаргажээ. VI Мохаммед ван ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний хүсэлтийг харгалзаж, өөрчлөлт шинэчлэл хийнэ.
Үндсэн хуулинд ямар нэмэлт заалт оруулах талаар тусгай санал асуулга ч явуулна” хэмээн онцолсон байна. Энэ оны зургадугаар сард Үндсэн хуулийг өөрчлөх болсон тухайгаа ч тэрбээр албан ёсоор мэдэгдэв. Тус улсад болж буй жагсаалд ойролцоогоор 40 гаруй мянган хүн оролцсон байна.