Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхнийг буруутган шоронд хорьсон Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкод Их Британийн хуульчид эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Шоронгоос суллагдсан хүмүүсийг эрүүдэн тамлаж байсан гэх мэдээлэл барууны хэвлэл үүдэд гараад байгаа юм. Их Британийн “Free Belarus Now” байгууллага А.Лукашенко хүний эрхийг зөрчсөн хэмээн гомдол гаргасан бөгөөд энэ хэргийг хууль сахиулах албаныхан шалгаж эхлээд байна.
Минскийн шоронд хоригдож байсан 205 хүнээс мэдүүлэг авч, үнэн мөнийг тогтоох хүсэлтэй байгаагаа Их Британийн хуульчид албан ёсоор мэдэгджээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцсон Светлана “Шоронд хорихоос өмнө биднийг цагдаа нар бороохойгоор нүдсэн. Бас хоригдлуудад хоол өгөхгүй, тохуурхан даажигнаж байлаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Хэрэв Беларусийн эрх баригчийн буруутай нь тогтоогдвол түүнийг баривчлах хүсэлтийг Европын холбоо болон НҮБ-д тавьж магадгүй байна.