Ливийн сөрөг хүчний Үндэсний зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль “Муаммар Каддафи сайн дураараа огцорсон тохиолдолд бид эрүү үүсгэж, ял оноохгүй. Энгийн иргэдийн цус урсаж байгааг зүгээр хараад сууж чадахгүй нь. Тохиролцоонд хүрч, дайныг зогсоох цаг болсон” хэмээн мэдэгджээ.
Эрх баригч Муаммар Каддафи тэмцлээ зогсоохыг босогчдод уриалж, бууж өгөхгүй хэмээсэн байна. Энэ тухай албан ёсны мэдээлэл одоогоор байхгүй ч М.Каддафи өөрийн гэр бүл, хамтрагчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс сөрөг хүчнийхний шаардлагыг хүлээн авч магадгүй байгаа гэнэ.