Хууль бусаар хандив авсан хэргээр шуугиан дэгдээж, албан тушаалаасаа огцорсон Японы Гадаад хэргийн сайд Сэйжи Махаэрагийн халааг Такэаки Мацумото авах болсон тухай АР агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайд Наото Кан Сэйжи Махаэраг албан тушаалдаа үлдэхийг санал болгосон ч тэрбээр ард түмнээсээ уучлалт гуйн, огцрох өргөдлөө өргөн барьсан юм. Шинэ Гадаадын хэргийн сайд банкинд ажиллаж байсан бөгөөд энэ сарын дундуур болох “Их найм”-ын уулзалтад Японыг төлөөлж оролцох аж.