Йеменд болж буй эсэргүүцлийн цуглааныг дарахын тулд цагдаа нар хүч хэрэглэсний улмаас 50 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай “Ройтерс”-т мэдээлжээ. Жагсагчид руу хууль сахиулагчид гал нээж, бороохой, нулимс асгаруулагч хэрэглэсэн бөгөөд одоогийн байдлаар гурван хүн нас барсан байна.
Өнгөрсөн мягмар гаригт болсон эл цуглаанд 500 орчим хүн оролцсон аж. 30 гаруй жил төр барьж буй Ерөнхийлөгч Али Абдулла Салехаг огцруулах хөдөлгөөн намжих янзгүй байгаа бөгөөд нэгдүгээр сарын 27-ноос эхэлсэн жагсаалын улмаас нийт 27 хүн амь үрэгдсэн тухай хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага мэдэгдсэн байна.
Х.ОДОНЧИМЭГ