Их Британийн яруу найрагч Альфред Теннисоны “Улисс” шүлгийн хэсгээс Лондоны олимпийн уриа болгожээ. Ирэх жил болох Олимпийн наадмыг “To strive, to seek, to find, and not to yield” буюу “Тэмцэх, эрэх, олох, тэгээд бууж өгөхгүй байх” гэсэн уриан дор зохион байгуулах юм.
Олимпийн хотхон, тэмцээн зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгүүд, зар сурталчилгаандаа энэ уриаг бичих юм байна. Хойд туйлд нас барсан, эрдэмтэн Роберт Фалкон Скоттын дурсгалд зориулан бичсэн энэ шүлэг Их Британийн дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтдаг.