Аймшгийн зохиолоороо нэрд гарсан, АНУ-ын зохиолч Стивен Кинг Ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагын тухай роман бичсэн талаар “The Daily Telegraph”-т мэдээлсэн байна. “11/22/63” нэртэй уг зохиол АНУ-ын Далласт буудуулж нас барсан 35 дахь Ерөнхийлөгчийн амьдралын сүүлчийн өдрүүд, мөн цаг хугацаагаар аялсан Жэйк Эйппинг гэгчийн тухай өгүүлэх гэнэ. Роман энэ оны наймдугаар сард худалдаанд гарна.