Чеченийн Ардын хурал тус улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыровыг Төрийн тэргүүнээр дахин сонгосон тухай “РИА Новости” мэдээллээ. Хурлын 41 депутатын дунд санал хурааж, Ерөнхийлөгчийг сонгосон юм.
Хурлын дараа Рамзан Кадыров, муфтийн тэргүүн Султан Мирзаев нар ард түмэндээ хандан үг хэлж, Ерөнхийлөгч тангараг өргөсөн байна.
Рамзан Кадыровоос гадна Грозный хотын захирагч Муслим Хучиев, тус хотын нэгэн дүүргийн дарга Шаид Жамалдаев нар Ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм.