АНУ-ын Төрийн департамент Кыргызын Ерөнхийлөгч Роза Отунбаевад “Эр зоригийн шагнал” олгох тухай шийдвэр гаргасныг “Интерфакс” агентлаг уламжиллаа. Америкт албан ёсны айлчлал хийж буй Роза Отунбаеваг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүлээн авч, шагнал гардуулах юм байна.
Хүний эрхийг хамгаалагчдад ихэвчлэн олгодог энэ нэр хүндтэй шагналыг “Хүнд хэцүү цагт ард түмнийхээ төлөө зүтгэж, хүний эрхийн төлөө тэмцсэн” хэмээн түүнд олгож байгаа аж.