Израилийн Мигдаль а-Эмека хотын оршин суугч, 10 настай Люба Лайнер энэ сарын 4-нд сургуульдаа яваад эргэж ирээгүй байна. Алга болсон охиныг нисдэг тэргээр эрж хайгаад ч олоогүй гэнэ.
Харин охины эцэг эх “Facebook” сүлжээнд зургийг нь тавин, зарлал гаргасан байжээ. Ээждээ гомдон, найз охиныдоо бүгсэн Люба Лайнерыг хөршийнх нь залуу харан, эцэг эхэд нь хэл хүргэсэн байна.