Кенийн Ассамблейн гишүүнийг зүй зохисгүй хувцасласан хэмээн хурлаас хөөжээ. 35 настай Гидион Мбуви чихэндээ ээмэг зүүж, өргөн өмд, малгайтай цамц өмсөн хуралд ирсэн нь Спикерийн дургүйцлийг төрүүлжээ. Ассамблейн тэргүүн Фарах Маалим “Энэ олон жил төрийн албанд ажиллахдаа ийм зүй зохисгүй хувцасласан гишүүнийг анх удаа л харж байна” гэж мэдэгджээ.