Пакистаны Үндэсний цөөнхийг дэмжих сайд Шахбаз Бхаттигийн цогцсыг пүрэв гаригийн өглөө Исламабадаас олжээ. Түүнийг машин дотроо байхад нь буудаж хороосон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард BBC-д өгсөн ярилцлагадаа тэрбээр эх орныхоо төлөө тэмцэж, шашны хагарлыг дэвэргэхгүй байхыг ард түмэндээ уриалж байжээ. Тэрбээр Христийн шашин шүтдэг бөгөөд үүнийхээ төлөө шүүмжлүүлж, буруушаагдаж байсан юм.