Их Британийн хэвлэл мэдээллийн нийгэмлэг энэ салбарын шилдэг ажилтан, байгууллагыг шалгаруулжээ. Тус улсын “Sky News” телевиз “BBC News Channel”, “Аль-Жазира”-гийн англи хувилбарыг ардаа орхин, мэдээллийн шилдэг сувгаар шалгарсан тухай “The Guardian” мэдээлжээ. Түүнчлэн Лондонд болсон оюутнуудын бослогыг сурвалжилсан Алекс Кроуфорд “Шилдэг сэтгүүлч” шагналыг хүртсэн байна.