Их Британийн “Luxury and More Travel” аялал жуулчлалын компани Атлантын далайн ёроолд байгаа “Титаник ” хөлөг рүү аялал зохион байгуулах гэнэ.
Алдарт хөлгийн сэгийг үзэхийг хүссэн хүмүүсийг “Peace” хэмээх гүний шумбагч онгоцоор аялуулах аж. Аяллын тийз 60 мянган ам.доллар. Дашрамд хэлэхэд “Титаник” уран сайхны киног бүтээсэн найруулагч Жеймс Кэмерон “Peace” онгоцоор шумбаж, живсэн хөлгийг нүдээр үзэж байсан юм.