Кубын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Фидель Кастро үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон тухай АР мэдээлжээ. Намын шинэ даргаар Фиделийн төрсөн дүү Рауль Кастро томилогдож магадгүй аж.
2008 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан Фиделийн эрүүл мэнд муу байгаа, намын даргын ажлыг хийх тэнхэлгүй болсон гэх мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарсаар байна.