Арабын орнуудын лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Амр Муса Египетэд удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн албан ёсоор мэдэгдэв. “Ирэх сонгуульд би нэрээ дэвшүүлнэ.
Ард түмнийхээ төлөө ажиллаж, ардчилал, шударга ёсыг эх орондоо бий болгох нь миний гол зорилго” гэж тэрбээр өгүүлжээ. Амр Муса 1991-2001 онд Египетийн Гадаад хэргийн сайдаар ажилласан байна.