Францын Гадаад хэргийн сайд Мишель Альо-Мари албан тушаалаасаа огцорчээ. Араб, Ойрхи Дорнодод болж буй үйл явдалтай холбогдуулан авч буй түүний арга хэмжээг иргэд буруушааж байгаа юм. “Би ажил дээрээ алдаа гаргаагүй. Хүмүүс миний эсрэг ухуулга, сурталчилгаа явуулж ингэж ярьж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн аж.
Зул сарын баяраар Мишель Альо-Мари Тунисийн Ерөнхийлөгч асан Зин аль-Абидина бен Алитай уулзсан хэмээн зарим эх сурвалжид мэдээлж байсан. Үүнээс үүдэн “Сайд дарангуйлагчийг дэмжсэн”, “Францын гадаад бодлогыг Мишель Альо-Мари гуйвуулж байна” гэсэн нийтлэлүүд гадаадын хэвэлүүдэд ч гарч байжээ.
Тус улсын Гадаад хэргийн сайдаар Ален Жюппег томилсон байна. Тэрбээр өмнө нь батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.