Ирландад болж буй парламентын ээлжит бус сонгуульд сөрөг хүчнийхэн хошуучилж байна. Тус улсын “Millword brown landsdown” компаниас хийсэн судалгааны дүнд ард түмний 60-аас дээш хувь нь одоогийн эрх баригчдын үйл ажиллагааг буруушааж байгааг тогтоосон аж.
Тус сонгуульд “Финегэл” нам 36.1 хувийн санал авсан бол, Зүүний нам 20.5 хувийн санал авсан аж. Харин эрх баригч “Финна фойл” нам 15.1 хувийн санал авсан байна. Сонгуулийн албан ёсны дүнг маргааш нийтэд зарлах юм.