Араб, Ойрхи Дорнодын орнуудыг хамарсан эсэргүүцлийн цуглаан Иракийг ч тойрсонгүй. Багдад хэдэн мянган иргэн жагсаж, “бид эрх баригчдыг огцрохыг бус нийгэмд тулгарсан олон асуудлыг шийдэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн аж. Иракийн Тахририйн талбайд буутай цэргүүд эгнэн зогссон байна. Ерөнхий сайд Нури Малики “Цуглааныг ард түмэн биш, “Аль-Каида”-гийнхан, Саддам Хусейнийг дэмжигчид зохион байгуулж байна” гэж мэдэгджээ. Тус улсын Мосула, Хавижа, Фаллужа, Киркук хотод ч мөн ийм цуглаан болсон бөгөөд цагдаа нар жагсагчид руу гал нээсний улмаас хүний амь үрэгдсэн аж.