Хорватын нийслэл Загребэд үймээн болж, 33 хүн бэртэж гэмтсэн байна. 1991-1995 оны дайны ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх тайван жагсаалыг цагдаагийнхан хүчээр тараах гэсний улмаас эмх замбараагүй байдал үүссэн аж.
Тус улсын Ерөнхий сайд Ядранки Косорыг эсэргүүцэгчид энэ явдлын дараа Парламентын байр руу дайрч, чулуу мод шидсэн байна. Сөрөг хүчнийхэн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, ажилгүйдэл, авлига, ядууралд буруутгаж байгаа юм.