НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливид болж буй үйл явдлыг хэлэлцэж, М.Каддафигийн эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдсэн тухай АР мэдээллээ. Ливийн удирдагч Муаммар Каддафи болон түүний гэр бүл, хамтран зүтгэгч зэрэг 22 хүн одоо Ливиэс гарах эрхгүй болж байна.
Мөн тус улсад ямар нэгэн зэвсэг худалдах, энгийн иргэдийн амийг хөнөөхийг хориглосон шийдвэр гаргажээ. Түүнчлэн М.Каддафигийн ойр дотныхны дансны гүйлгээг зогсоож байна. Тус улсад болсон эсэргүүцлийн цуглаан, үүнээс үүдсэн үймээний улмаас олон хүн амиа алдаад байгаа бөгөөд тус улсын Хууль зүйн сайд асан Мустафа Абдель Жалил Бенгази хотод түр Засгийн газар байгуулснаа зарлаж, ээлжит бус сонгууль явуулахаар бэлдэж байгаа билээ.