Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэй сэтгүүлчдийн гаргасан алдааг шүүмжлэх болов. Учир нь тус улсын нэгэн телевизийн хөтлөгч эмэгтэй шууд нэвтрүүлгийн үеэр минут 34 секундын турш алдаа гаргажээ.
Тэрбээр оюутнуудад усаар шүршдэг гал унтраагуурыг тайлбарлаж байхдаа товчлуурыг дарж дийлэхгүй хэсэг оролдсон аж.
Аргаа барсан бүсгүй хоолой бөглөрсөн эсэхийг шалгахаар нүүр лүүгээ харуулан товчлуурыг дартал өнөөх нь ажиллаж, цацарсан хүчтэй ус хөтлөгчийн нүүрний энгэсгийг арилгаж орхижээ.
Сэтгүүлчдийн энэ мэт алдаа шүүмжлэгчдийн анхаарлыг ихээр татсан байна.
М.Эрдэнэдэлгэр