ОХУ-ын нийслэл Мосвка болон Москва орчмын 15 жижиг хотод мөрийтэй тоглоомын га зар хууль бусаар ажиллуулдаг Иван Назаровт холбогдох хэргийг тус хот ын шүүх хэлэлцэж эхэллээ. Тус улсын Аюулгүй байдлын албанаас мэдэгдснээр Иван Назаров казиногоос нэг сарын дотор 5-10 сая долларын орлого олдог байсан аж.
Москва хотын Прокурорын ерөнхий газрын прокурор Александр Мохов, түүний нэгдүгээр орлогч Александр Игнатенко нар тус казиногийн хууль бус үйл ажиллагааг хаацайлдаг байсан нь тогтоогджээ. Тэднийг хоёрдугаар сарын 11-нд “Шерметьево” нисэх онгоцны буудлаас баривчилсан байна. Нийслэл болон бусад хотод эдгээр тоглоомын газрыг “Интернэт кафе” гэсэн нэртэйгээр ажиллуулж, олсон орлогоосоо дээрх түшмэдэд их хэмжээний хахууль өгдөг байсан аж.
Иван Назаровын компани А.Моховт гадаадад аялах эрхийн бичиг олгож, бүх зардлыг нь төлдөг байсныг ч мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. ОХУ-ын Прокурорын ерөнхий газрын ерөнхий прокурор Юрий Чайка энэ хэргээс үүдэн тус хотын нэгж байгууллагад шал галт хийсэн байна. Шалгалтын дүнд хэд хэдэн албан хаагч их, бага хэм жээгээр авлига авч, хууль бус тог лоомын газруудын үйл ажиллагааг дэмждэг байсан нь тогтоогдсон тухай эх сурвалжуудад мэдээлжээ.
Түүнчлэн тус улсын Самара, Свердловск, Дагес тан, Ставропольд ч ийм шал галт хий хээр төлөвлөж байгаа аж. “Хууль сахиулагчид, тэр дундаа проку рорын байгууллагынхан авлигын хэрэгт холбогдсон нь үнэхээр ноцтой хэрэг. Би энэ дагуу нарийвчлан шалгаж, шаардагдах бүх арга хэмжээ авна. Алдаа, зөрчил, хууль бус зүйл хийсэн хэнийг ч болов хатуу шийтгэж, дахин ийм явдал гаргахгүй байх талаар анхаарч ажиллана” хэмээн Юрий Чайка мэдэгдсэн байна.
Түүнчлэн иргэдээс санал, гомдол хүлээн авах тусгай төв байгуулж, тэдний хүсэлтийн дагуу ажиллах талаар хэлэлцэж эхэлжээ. “ОХУ-ын газар нутагт казино болон автомат тоглоомын газар ажиллуулахыг хориглох тухай хууль” 2009 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Одоогийн байдлаар тус улсын дөрвөн мужид цөөн тооны тог лоомын газар албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг.
Хууль хэрэг жиж эхэлснээс хойш тус улсад 206 казино, мөрийтэй тоглоомын 8900 газ рыг хаасан. Энэ хугацаанд хууль бус тоглоомын газартай холбоотой 958 гэмт хэрэг илрүүлж, 9000 орчим хүнд хуулийн хариуцлага хүлээлгэсэн аж.
Х.Одончимэг