ХБНГУ-д нэгэн өвөрмөц тэмцээн зохиожээ. Оролцогчид хамгаалалтын малгай, бээлий, дотуур хувцаснаас өөр өмсгөлгүй, нүцгэнээрээ чаргаар гулгасан байна. Уг тэмцээнд орол цохоор 200 гаруй хүн бүртгүүлсэн ч 13 эмэгтэй, 13 эрэгтэй л тэвчээр хатуужлаа сорьсон гэнэ. Харин тэмцээнийг 17 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Тэмцээнд зочид буудлын ажилтан, 33 настай Хан Дюгарн хэмээх тамирчин 90 метр зай туулж түрүүлсэн бөгөөд түүнийг 1000 еврогоор шагнасан байна.